Бидний тухай
2022-09-12

Соёлын хэлтэс анх 1954 онд байгуулагдаж, 1993 оны 5 сар хүртэл бие даасан үйл ажиллагаа явуулж байгаад Нийгмийн бодлогын хэлтэст шилжжээ. Монгол улсын Соёлын сайдын А/04 тушаал, Аймгийн засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/501 захирамжаар “Соёлын хэлтэс”, Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 377-р тогтоолоор “Соёл, Урлагийн газар” нэртэйгээр байгуулагдсан.

Орон нутгийн соёл, урлагийн хөгжлийн стратегийг төлөвлөж, хэрэгжүүлэх, Мэргэжил арга зүй, удирдлагаар хангах, Харьяалах нутаг дэвсгэрийн, орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхийг бэхжүүлэх, Харьяалах нутаг дэвсгэрийн, орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагын мэдээлэл, технологи цахимжилтыг сайжруулах, Төлөвлөлт, тайлагналт, статистик гаргах, Төсөв, нягтлан бодох бүртгэл, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм.